Tuesday, May 21st

Last update11:42:15 AM GMT

  •  
You are here:: Мэдээ

Эрдэм шинжилгээ судалгааны ажил

Хэвлэх PDF

 

Шинжлэх ухаан, технологийн салбарт 2010 оны байдлаар эрдэм шинжилгээ, судалгааны 434 ажил хэрэгжиж нийт 4'115 сая төгрөгний санхүүжилт хийгджээ.
Судалгаа боловсруулалтын ажлыг үр дүнд технологи - 81, биет бүтээгдэхүүн, загвар - 95, аргачлал, зөвлөмж - 276, стандарт - 125 гарсан байна.
2010 оны байдлаар эрдэм шинжилгээний ажлыг үр дүнгээр 9000 орчим бүтээл, үүнээс 1623 буюу 18% нь гадаадад хэвлэн нийтлэгдсэн байна.

Гадаадын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд хэвлэгдсэн Монголын эрдэмтдийн бүтээлээс 2010 онд 1663 удаа ишлэл авагдсан байгаа нь эрдэмтдийн судалгаа боловсруулалтын ажил улам чанаржиж байгааг харуулж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчлэлийн хүрээнд ХХААХҮЯ-тай хамтран "Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэх" төслийг ШУТИС-ийн ХҮСХХүрээлэнд, ЭМЯ-тай хамтран "Эллипин эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх" инновацийн төслийг Монос группэд хэрэгжүүлж эхэлсэн.

Их, дээд сургуулийн эрдэмтдийн санаачилсан инновацийн төслийг шалгаруулан 355 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.

Төслийн нэр

Хэрэгжүүлэгч

Санхүүжилт

1

Стандарт бүтээгдэхүүн, багатаамжит үйлдвэрлэл, технологийн оновчтой шийдэл

МУИС

160 сая төгрөг

2

Чихрийн шижин өвчнийг эсээр эмчлэх нь

ЭМШУИС

130 сая төгрөг

3

Монголын соёл урлагийн салбарт олон улсын жишигт нийцсэн статистик мэдээллийн систем бүрдүүлэх нь

СУИС

65 сая төгрөг


Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар, технологи, туршилтын тоног төхөөрөмж зэргийг жижиг, дунд үйлдвэрлэл бий болгон хөгжүүлэх зорилгоор дараахи зэхэц ажлуудыг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Зэхэц ажлын нэр

Гүйцэтгэгч байгууллага, зэхэц ажлын удирдагч, хэрэгжих хугацаа

Зардал

(сая.төг)

1

Өндөр номерийн ээрмэлээр шинэ төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн нэвтрүүлэлт

ШУТИС-ийн харъяа Нэхмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхжаргал

40,0

2

Буудайн үр үйлдвэрлэх

ХААИС-ийн харъяа Дорнод бүсийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Долзодням

40,0

3

Хуурай сүү үйлдвэрлэх

ШУА-ийн Технологийн инкубаторын төвийн захирал Ч.Батсүх

50,0

4

Байгалийн хөргөлтэй зоорь байгуулж хүнсний хэрэгцээнд ашиглах

Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

Я.Жамбалжав

60,0

5

Хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг эмийн түүхий эд хлорины уламжлалыг нийлэгжүүлэн гарган авах, үйлдвэрлэх

Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Гэрэлт-Ирээдүй

50,0

6

Нийлэг ба байгалийн боиидэвхжүүлэгчдийг гарган авах технологийг инкубаторт бойжуулах болон хэрэглээг өргөжүүлэх

Хими, хими-технологийн хүрээлэнгийн Органик химийн секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Г.Долмоо

40,0

7

ХАА-н машины суман хушуу үйлдвэрлэх цех,

ХААИС-ийн Инженерийн сургуулийн багш Ч.Цэсэндорж

25,0


Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв байгууллагын тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд чиглэсэн ШУТ-ийн төсөл жил бүр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2011 оны байдлаар 55 төсөл үргэжлэн хэрэгжиж байгаа ба 2011 оноос 44 төсөл шинээр эхлүүлэхээр ШУТҮЗ-д санал хүргүүлээд байна.

Хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтолын талаар шинэ мэдлэг бий болгоход чиглэгдсэн судалгааг онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, шаардлагатай шинэ мэдлэг, мэдээллийг бий болгох зорилгоор суурь судалгааны сэдэвт ажлыг хэрэгжүүлдэг бөгөөд 2011 оны байдлаар 75 сэдэвт ажил үргэжлэн, 72 сэдэвт ажил шинээр хэрэгжиж байна.

Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-нд тусгагдсан "эрдэмтэн, судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох" зорилтыг хэрэгжүүлэхээр судлаачдын инновацийн төслийг шалгаруулан хэрэгжүүлж байна.

Төслийн нэр

Хэрэгжүүлэгч

Санхүүжилт

1

Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхит 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдэл

75 сая төгрөг

2

Хоёрдагч түүхий эдээс биологийн идэвхитэй бэлдмэл гарган авах нь

ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн, Монос групп

70 сая төгрөг

3

Дорнод бүсэд чацарганы загвар плантаци байгуулах, үр үржүүлэг

Дорнод бүсийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төв

72 сая төгрөг

4

Жижиг оврын тракторт угсарч нарийн ногоо үрлэх техник хэрэгслийн туршилт, үйлдвэрлэл

Анхны анжис ХХК

20,5 сая төгрөг

5

Малын чанар бүтээмжийг дээшлүүлэх оновчтой менежмент

МААЭШХ

105 сая төгрөг

6

Хангайн өндөр уулын бүсийн үхэр сүргийг шилмэл хээлтүүлэгчээр хангах селекцийн арга нэвтрүүлэх

МААЭШХ

95 сая төгрөг



Эдгээр төслүүд нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн.

Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор БСШУСайдын нэрэмжит "Залуу доктор"-ын инновацийн дараах төслүүдийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

Грант төслийн нэр

Гүйцэтгэгч

Харъяалагдах байгууллага

1

Адууны хачгийн халуун өвчнийг оношлох түргэн оношлогооны тестийн арга боловсруулах нь

Б. Батцэцэг

ХААИС, Мал эмнэлэгийн хүрээлэн, Молекул генетикийн лаборатори, доктор (PhD)

2

Шилмэл омгийн хонины ноосоор шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн нэвтрүүлэлт

Д.Энхжаргал

ШУТИС, Нэхмэлийн хүрээлэн, доктор (PhD)

3

Пүршит тээрэм, шигшүүрийн зохион бүтээлтийн судалгаа

Д. Ганбат

ШУТИС, Математикийн сургууль, доктор (PhD)

4

Цахилгаан станцын хаягдал үнснээс нано бүтэцтэй цеолитыг нийлэгжүүлэн гарган авч, аж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэхэд ашиглах боломж

Ж.Тэмүүжин

ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн, доктор (PhD)

5

Рекомбинант уургийн нийлэгжлийн системийг ашиглан боомын үүсгэгчийг хөрснөөс илрүүлэх арга боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх

Ж.Энхтуяа

ХААИС, Мал эмнэлэгийн хүрээлэн, доктор (PhD)

6

Монгол орны нөхцөлд тохирсон тосол үйлдвэрлэх технологийн судалгаа

Д. Одгэрэл

БСШУЯ, ШУТГ, доктор (PhD)



БСШУЯ, ШУТС, ШУА, МЗЭХ хамтарч ШУ-ны 5 салбараар зохион байгуулсан "Хүрэлтогоотын семинар " эрдэм шинжилгээний бага хурлуудаас шилдэг бүтээлээрээ шалгарсан дараахи 10 залуу судлаачдад тус бүр 2,0 сая төгрөгний судлаачын грантыг олгосон. Үүнд:

1. МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургуулийн Химийн технологийн тэнхимийн багш Ж.Баярдулам "Түлшний элементэд хэрэглэгдэх нано бүтцэт катализаторын судалгаа",

2. ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш Г.Цогтжаргал" Хөдөлгүүрийн үндсэн үзүүлэлтүүд оруулах хоолойн уртаас хэрхэн хамаарахыг Wave программаар симуляци хийж загварчлах",

3. ЭМШУИС-ийн АУС-ийн багш, докторант Ч.Баяржавхлан "Монгол улсын Гематологийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний дүн ",

4. Монос дээд сургуулийн багш, МУИС-ийн ББС-ийн доктрант Э.Сэлэнгэ "Цэх түмэн тана (chamgerhodos erecta(1.)bre)-ын шинэ нэгдэл, антиоксидант идэвхи ба хэрэглэх боломж",

5. Анагаах Ухааны хүрээлэнгийн ЭША Б.Батболд "Вильсоны өвчний элэгний илрэл ба түүнд HFE генийн нөлөөлөл",

6. ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн ЭША Б.Ганболд "Суурьшлын бүсийн өөрчлөлт ба учирч болзошгүй эрсдэлийг тооцоолох",

7. Ургамал хамгаалалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША М.Бямбасүрэн "Шавжид өвчин үүсгэгч metarhimium anisopliae мөөгөнцрийн нутгийн омгийн судалгааны зарим дүнгээс",

8. Мал эмнэлгийн хүрээлэнгийн ЭША Б.Түвшинтулга "Монгол орны галзуу өвчин үүсгэгч, галзуугийн эсрэг вакцины омгийн удам төрлийн судалгаа",

9. Олон улс судлалын хүрээлэнгийн ЭША Р.Төрдалай "Монгол заргын бичгийн судалгааны арга зүй, аргачлалын зарим асуудал",

10. МУИС-ийн багш Д.Баярсайхан "Алтан хааны туужийн зохиогчийн тухай асуудалд"

Нийгмийн бодит хэрэглээ болгох боломжтой онолын суурь судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнд зайлшгүй шаардлагатай нэмэлт судалгаа, тооцоо, үндэслэл, боловсруулалт хийлгэх зорилгоор дараахи эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грантыг 2010 онд нэг жилийн хугацаатай олгон хэрэгжүүлсэн

www. stf.mn

Монголын эрдэмтэдийн боловсруулсан шинэ санаа, бүтээл, технологи,

Хэвлэх PDF

Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны салбарууд үүсч хөгжихдөө ОХУ-ын суурь судалгааны чиглэлийг гол болгон хөгжсөн боловч зах зээлийн тогтолцоонд шилжих эхний жилүүдээс хэрэглээний судалгаа, судалгаа боловсруулалтад түлхүү анхаарах болсон билээ. 1990-1991 онд ЮНДПИ-ийн зөвлөх Ж.Бендак Монголын шинжлэх ухааны байдал, түүнийг шинэчлэх зөвлөмж бичиж Монголын Засгийн газарт өгсний дээр ЮНЕСКО-гоос 1993 онд "Зах зээл ба Шинжлэх ухаан" сэдэвт сургалт-семинарыг зохион байгуулсан юм.

Дурьдсан дүгнэлт, зөвлөмж, семинарын үр дүнд улс орны хөгжлийн хэрэгцээтэй уялдсан захиалга, төслөөр санхүүжих, зэхэц ажил хэрэгжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийгдсэн юм.


2003-2005 онд ЮНЕСКО-гийн экспертүүд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн секторын судалгаа хийж, улмаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэ үзэл баримтлал, Шинжлэх ухаан, технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх  Мастер төлөвлөгөөний төсөл боловсруулсан юм. Улсын Их Хурал 2006 оны 12 дугаар сард Шинжлэх ухаан, технологийн тухай шинэ хууль баталж, Монгол Улсын Засгийн газар 2007 оны 1 дүгээр сард Мастер төлөвлөгөөг баталсан билээ.

Одоо манай улсын төсвөөс судалгааны ажилд зарцуулж буй санхүүжилтын 60 гаруй хувь нь хэрэглээний судалгаа, инновацийн төслийн санхүүжилтуд зарцуулагдаж байна.

Манай улсад 1872 шинэ бүтээлийн эрхийн хамгаалалт хийгдсэнээс эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд 693 шинэ бүтээл (37%), их, дээд сургуулийн системд 180 шинэ бүтээл (10%) тус тус бүртгэгдсэн байна.

Манай эрдэмтэд 2004-2009 онд судалгааны ажлын 6327 үр дүнг боловсруулан захиалагчид хүлээлгэн өгсний дотор технологи 569, биет бүтээгдэхүүний загвар 663 байна. Энэ хугацаанд шинэ бүтээлийн патент 284, ашигтай загварын гэрчилгээ 241, зохиогчийн эрхийн гэрчилгээ 108-ийг тус тус авсан байна.

Шинжлэх ухаан, ухаан, технологийн санхүүжилтээр 2001-2010 онд ШУТ-ийн 92 зэхэц болон нэвтрүүлэх ажлыг 2 тэрбум 21 сая төгрөгөөр санхүүжүүлж, үүний үр дүнд 40 шахам жижиг үйлдвэр, цех ашиглалтанд орж, 30 гаруй төрлийн тоног төхөөрөмж, 100 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрээд байна. Зөвхөн 2001 оноос эрдэмтэдийн боловсруулж туршсан 52 технологи   үйлдвэрлэлд нэвтэрсэн байна. 2008 оны байдлаар Эрдэм шинжилгээний 10 байгууллагад судалгаа боловсруулалт, туршилт нь хийгдэж жижиг үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлэхэд бэлэн болсон 20 технологи байна.

Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын технологийн шинэчлэлийг дотоодын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон гадаадын дэвшилтэт технологийн ололтыг нутагшуулахтай уялдуулан нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор  дараах цөм технологийн асуудлуудыг 2008 онд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, зохих шийдвэрүүд гарч хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд:

1.    Нүүрс, нефтийг боловсруулан түлш, шатахуун гаргах үйлдвэрийг байгуулж, улс орны түлш шатахууны хэрэгцээг хангах  

2.    Бүрэнхааны  фосфоритын ордыг эзэмших замаар монгол улсад химийн аж үйлдвэрийн суурийг тавих  

3.    Малын гоц халдварт өвчний судалгаа, үйлдвэрлэлийн төв байгуулах вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болох

4.    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчийг ашиглах бодлого, түүнийг хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээ авах.

Дээр дурьдсан үйлдвэрлэлд нэвтэрсэн 52 технологийн жагсаалтыг хавсралт 1-д, зэхэц ажлын хүрээнд байгуулагдсан 33 жижиг үйлдвэр, цехийг хавсралт 2-т, жижиг үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлэхэд бэлэн болсон технологийн жагсаалтыг хавсралт 3-т тус тус тусгав.

Судалгаа боловсруулалтын үр дүнг технологи болгох, бойжуулах, уг технологийг дамжуулах, инновацийн бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагаанд дор дурдсан бэрхшээл байна:

1. 1990-ээд оноос уналтад орсон аж үйлдвэр сэргэж чадахгүй байгаа учраас технологийн багтаамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит эрмэлзэл хэрэгцээ их биш байна.

БСШУ-ы яамнаас эрдэм шинжилгээний байгууллагад боловсрогдсон технологийн жагсаалтыг 2006 онд гаргаж үйлдвэрлэгчдийн санал, захиалга авах судалгааг МҮХАҮТ-тай хамтарч зохион байгуулсан боловч эм, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийнхээс  бусад технологийн талаар санал ирүүлээгүй байна.

2. Аж үйлдвэрийн бодлого, шинжлэх ухаан, технологийн бодлого уялдаагүй учраас Монгол улсад технологийн агууламж, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжихгүй байгаа юм.

Секторын судалгааны дүнгээс харахад Монгол улсын экспортын бүтээгдэхүүний 45 хувь нь технологи шаардахгүй, 52 хувь нь нам технологиор боловсрогдсон, 2.3 хувь нь дундаж түвшний технологиор хийгдсэн байна. Монгол улсад өндөр технологийн бүтээгдэхүүн байхгүй байна. Тэгвэл Европын эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын дундаж түвшинг авч үзвэл нам технологит бүтээгдэхүүн 15-25 хувь, дундаж технологит бүтээгдэхүүн 40-55 хувь, өндөр технологит бүтээгдэхүүн 20-45 хувь байна.

3. Манай улсад технологийг боловсруулах, бойжуулах, нэвтрүүлэх, дамжуулах үе шатуудыг дэмжсэн эрх зүй, эдийн засгийн механизм байхгүй байна.

4. Санхүүжилтийн боломж нэн хомс байна. Сүүлийн жилүүдэд "Жаст" ХХК, "Бороогийн хөндий" хүрээлэн зэрэг хувийн хэвшлийн бизнесийн байгууллага эрдэмтэдийн боловсруулсан технологийг хамтарч бойжуулах, бэлэн болсон заримыг худалдаж авах арга хэмжээ авсан. Гэтэл энэ нь бизнесийн салбарын тун бага хувийг эзэлж байна.

Зарим технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээс
гарах эдийн засаг, нийгмийн үр дүн


1.    Малын гоц халдварт өвчний судалгаа, үйлдвэрлэлийн төвийн төсөөлж буй хүчин чадал 10 сая тун вакцин үйлдвэрлэл байх ба 2011 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх аажмаар өссөөр 2015 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. 1 тун шүлхийн вакцины өөрийн өртөг 385 төг (Энэтхэгийн вакцин 449 төг, ОХУ-ын вакцин 355 төг) гэж тооцоход 2017 онд өөрийн өртгөө төлж дуусах бөгөөд цаашид жил бүр 1.5 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах боломжтой юм.

2.    Зэхэц ажлын хүрээнд жижиг үйлдвэр, цех байгуулагдсанаар 212 ажлын байр шинээр бий болжээ. 2010 оны байдлаар эдгээр үйлдвэр, цехүүд нь жилдээ 2 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж, улсын төсөвт 200 гаруй сая төгрөгийн татварын орлого оруулж  байна.

Зэхэц ажлын санхүүжилтийг үр дүнтэй ашиглаж амжилттай ажиллаж байгаа газрууд цөөнгүй байна. Тухайлбал, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн эсгий, эсгий гутал хийх уламжлалт аргыг орчин үеийн шинжлэх ухааны аргаар баяжуулан үндэсний дэвшилтэт технологийг бий болгосон. Тус хүрээлэн энэ жижиг үйлдвэрээ 8 аймгийн 19 суманд байгуулсанаар 100 гаруй ажлын байр бий болсон байна. Мөн жижиг хэмжээний арьс, савхи, гүзээ сархинаг боловсруулан гоёл, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэхийн зэрэгцээ хөдөө орон нутгийн хөдөлмөрчдөд сургалт явуулж байгаа нь ажлын байр бий болгоход зохих хувь нэмрээ оруулж байна.

ШУҮ-ийн "МОНХИМО" ХХК нь анх ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлдмэл үйлдвэрлэхээр зэхэц ажлын санхүүжилт авч үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 1000 квм талбай бүхий ажлын байртай, 43 ажилчинтай, нано, биотехнологийн чиглэлээр судалгаа, туршилт, үйлдвэрлэл эрхэлдэг эрдэм шинжилгээний томоохон байгууллага болсон байна. Ариутгал халваргүйжүүлэлтийн 4 төрлийн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн, мал эмнэлэг, эрүүл мэндийн болон нийтийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн 200 гаруй байгууллагуудын хэрэгцээнд нийлүүлж байна. Жилдээ 300 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж байна.

Хавсралт 1

2001 оноос хойш үйлдвэрлэлд нэвтэрсэн технологиуд

Технологийн нэр

Гарсан бүтээгдэхүүн

Хэрэгжүүлсэн байгууллага

1.    Байгалийн гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэх

Асваргал

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл

Нейровален

Барагшун

Бэрхэссазин

Прокатрин,

Склерон,

Цинаспол,

Стеллариафитин

Алюмекатин,

Тамета-3

2.    Өртөг шингэсэн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Төрөл бүрийн махан бүтээгдэхүүн

Хүнсний шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Само" институт

3.    Хүнсний эслэгийн бэлдмэл үйлдвэрлэх

Эслэгийн бэлдмэл

4.    Элэгдэлд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх

Керамик материал

Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Электрон техник, машин судлал"-ын концерн

5.    Хөдөөгийн нөхцөлд цөцгий боловсруулах бага оврын иж бүрдэл төхөөрөмж

Цөцгий боловсруулах төхөөрөмж

6.    Нам даралтын зуухыг сайжруулж, хяналтыг автоматжуулах

Нам даралтын зуух

7.    Сарлагийн ширийг иж бүрэн боловсруулах

Элдсэн сарлагийн шир

Хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Армоно" нэгдэл

8.    Монгол хонины нэхийний дулаан хадгалах чадварыг алдагдуулахгүйгээр зөөлрүүлэх

Зөөлөн нэхий

9.    Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон залгаас үйлдвэрлэх

Төмөр бетон бортгон шонгийн залгаа

Эрчим хүчний шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн "Эрчим" нэгдэл

10.  Саалийн фермийн аж ахуйн шинэ хийцийн барилга байгууламж барих

Нар, малын биеийн илчээр халдаг 24 үнээний шинэ хийцийн байр

Хөдөө аж ахуйн техникийн нэгдэл

11.  Өвс хадлан бэлтгэх механикжсан төхөөрөмж

Төхөөрөмжүүд

12.  Бог мал угаах суурин төхөөрөмж, худгаас ус татах салхин сэнс

13.  Биологийн идэвхит эм бэлдмэл үйлдвэрлэх

Эм бэлдмэл, уураг

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

14.  Нүүрснээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Гумины бордоо ялзмагт шаврын бэлдмэл, гумины хүчлийн бэлдмэл, креолин

15.  Алслагдсан обьектуудаас мэдээлэл хүлээн авч, боловсруулах систем

Хяналтын систем

ШУА-ийн Информатикийн хүрээлэн

16.  1:100000-1:1000000-ны масштабтай сансрын олон бүсчлэлийн зүйвэр зураг

Газар зүйн зураг

17.  Тэсрэх бодис үйлдвэрлэх

Тэсрэх бодис



ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэн

18.  Жижиг ширхэгтэй алт ялгах

Төхөөрөмж

19.  ДТХ маягийн ус халаах зуух

Ус халаах зуух

ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн

20.  Арьс, шир үйлдвэрлэх

бүтээгдэхүүн

ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

21.  Эсгий, эсгий гутлын загвар жижиг үйлдвэр

Жижиг үйлдвэр

22.  Малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах

"Эрдэс" бэлдмэл

"Хасар-басар" амьтны хоол

ШУТИС-ийн Хүнс-биотехнологийн сургууль

23.  Нам температурт шаазан эдлэл үйлдвэрлэх

Шаазан эдлэл

ШУТИС-ийн Шинэ материалын судалгааны төв

24.  Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, гадуур хувцас үйлдвэрлэх

ноос, ноолууран бүтээгдэхүүн

ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн

25.  Вирусгүй төмсний үр үржүүлэх

Төмсний шинэ сортууд

ХААИС-ийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

26.  Бэлчээрийг мэрэгчдээс хамгаалах Бактобромадилон бэлдмэл үйлдвэрлэх

Бэлдмэл

27.  Уураг-витаминт эрдэст тэжээл бэлтгэх

Тэжээл

ХААИС-ийн Мал аж ахуйн хүрээлэн

28.  Ходоод гэдэсний хямралаас сэргийлэх биобэлдмэл үйлдвэрлэх

Биобэлдмэл







ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн

29.  Хонь, ямааг шөвөг яраас сэргийлэх амьд вакцин үйлдвэрлэх

вакцин

30.  Адуу, тэмээний томуу эсэргүүцэх вакцин

вакцин

31.  Бруцеллёзыг оношлох

вакцин

32.  Үхрийн цусан халдвараас сэргийлэх

вакцин

33.  Анагаах ухааны биобэлмэлүүд үйлдвэрлэх

Иммонобиологийн бүтээгдэхүүн



Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

34.  Галзуугийн эдийн өсгөврийн вакцин үйлдвэрлэх

вакцин

35.  Хавдрын эсрэг үйлдэлтэй шинэ эм үйлдвэрлэх

"Эллипин" эм

Монос групп

36.  Туулгын эсрэг бэлдмэл үйлдвэрлэх

"Альмонзол" бэлдмэл



"Цагаан залаа" ХХК

37.  Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлдмэл үйлдвэрлэх

"Киллса" бэлдмэл

38.  ХАА-н техник, тоноглол үйлдвэрлэх

Техник хэрэгсэл

"Анхны анжис" ХХК

39.  Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Тамедины цуврал бүтээгдэхүүн

ШУҮ-ийн "МонХимо" ХХК

Химодон

Ариун

Санитол

40.  Бага оврын халаагуур үйлдвэрлэх

Халаагуур

ШУА-ийн Физик технологийн хүрээлэн

41.  Оношийн бэлдмэл үйлдвэрлэх

Эм бэлдмэл

Шинэ эхлэл түм ХХК

42.  Тоон мэдээллийн электрон самбар үйлдвэрлэх

Электрон самбар

ШУТИС-ийн Компьютер менежментийн сургууль

43.  Хатаалгын нүхэн хоргоор мод хатаах

Хатаасан банз

ШУТИС-ийн Үйлдвэрийн технологи, дизайны сургууль

44.  Бүхэл үлдэцийг ашиглан цэвэршүүлсэн хавтан үйлдвэрлэх

Модон бэлдэц

ШУТИС-ийн Ой, модны салбарын сургалт, судалганы төв

45.  Бактерийн бордоо үйлдвэрлэх

Бордоо

ХААИС-ийн Дархан дахь Ургамал газар тариалангийн хүрээлэн

46.  Жижиг үйлдвэрлэлийн технологийн процессыг хянах, удирдах микроконтрёллорт автоматжуулсан систем үйлдвэрлэх

мэдрэгч



Мандал ХХК

47.  Сансрын зураг боловсруулах, бэлчээрийн үнэлгээ хийх

Газрын зураг

ШУА-ийн Газарзүйн хүрээлэн

48.  Шилмэл сортын төмс үйлдвэрлэх

Үрийн төмс

ХААИС-ийн Дорнод бүсийн салбар

49.  Малын эрдэс, холимог тэжээл үйлдвэрлэх

Малын тэжээл

ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэн, Чойнхор хоршоо

50.  Буудайн шинэ сортын үржүүлэг

Шинэ сорт

ХААИС

51.  Дотоод шаталтат хөдөлгүүрийн хөргөлтийн шингэн үйлдвэрлэх

Хөдөлгүүрийн шингэн

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн

52.  Махны загас үржүүлэх

бүтээгдэхүүн

ШУА-ийн Биологийн хүрээлэн

Хавсралт 2

Зэхэц ажлын хүрээнд байгуулагдсан жижиг үйлдвэр, цехийн жагсаалт

Жижиг үйлдвэр, цехийн нэр

Харъяалах  байгууллага

1.

Барилгын долгионт хавтангийн үйлдвэр

Барилга Архитектур нэгдэл

2.

Элэгдэлд тэсвэртэй керамик материалын цех

Электрон техник, машин судлалын нэгдэл

3.

Эсгий, эсгий гутлын загвар жижиг үйлдвэр

Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн

4.

Усан халаалтын тогооны жижиг үйлдвэр

Дулааны техник үйлдвэр, экологийн хүрээлэн

5.

Малын эмийн жижиг үйлдвэр

Мал эмнэлгийн хүрээлэн

6.

Худгийн ус өргүүрийн цех

Геоэкологийн хүрээлэн

7.

Буудайн ислэгийн бэлдмэлийн цех

Хүнстех нэгдэл

8.

Саалийн үнээний механикжсан ферм

ХАА-н техникийн  нэгдэл

9.

Имунобиологийн бэлдмэлийн цех

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

10.

В гепатитын вакцин үйлдвэрлэх цех

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

11.

Газрын зургийн лаборатори

ШУА-ийн Газарзүйн хүрээлэн

12.

Нүүрсний химийн туршилт үйлдвэрлэлийн цех

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

13.

Бага оврын халаагуур үйлдвэрлэх цех

ШУА-ийн Физик технологийн хүрээлэн

14.

Ашиглагдсан ордоос алт олборлох төхөөрөмж

ШУТИС-ын харъяа Уул уурхайн хүрээлэн

15.

Өнгөлгөөний тоосго, ханын бүтээцийн үйлдвэр

Олон хундага ХХК

16.

Ахуйн болон бэлэг дурсгалын зориулалтын шаазан эдлэл үйлдвэрлэх цех

ШУТИС-ийн Материалын технологийн сургууль

17.

Бага насны тэмээний ноосоор сүлжмэл үйлдвэрлэх цех

ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн

18.

Барилгын ханын сүвэрхжүүлсэн хөнгөн бетоны жижиг үйлдвэр

Барилга архитектур нэгдэл

19.

Бактобромадилон үйлдвэрлэх цех

Монголын амь ахуй хүрээлэн

20.

Бүхэл үлдэцийг ашиглаж Finger Joint мебелийн цэвэршүүлсэн хавтангийн цех

ШУТИС-ийн Ой, модны салбарын сургалт, судалгааны хүрээлэн

21.

Жижиг үйлдвэрлэлийн технологийн процессийг хянах, удирдах микроконтроллёрт автоматжуулсан систем үйлдвэрлэх цех

"Мандал" ХХК

22.

Халдваргүйжүүлэлтийн эм бэлдмэл үйлдвэрлэх цех

ШУҮ-ийн "МОНХИМО" ХХК

23.

Эм бэлдмэл үйлдвэрлэх цех

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн

24.

Дотор мах боловсруулах цех

ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургууль

25.

Морь ба жижиг тракторт угсрах хадуур, тармуур үйлдвэрлэх цех

"Анхны анжис" ХХК

26.

Бактерийн бордоо үйлдвэрлэх цех

ХААИС-ийн Дархан дахь Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн

27.

Айрганы ган хөхүүр  төхөөрөмжийг үйлдвэрлэх цех

"Шинэ зүг" ХХК

28.

Хорт хавдрын эсрэг үйлдэлтэй эллипин эм үйлдвэрлэх цех

Монос групп

29.

Агротехнопарк

Хөдөө аж ахуйн техникийн ШУТҮ-ийн нэгдэл

30.

Хатаалгын нүхэн хоргоор мод хатаах цех

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль

31.

Электроникийн үйлдвэрлэлийн цех

ШУТИС-ийн КТМС

32.

Оношийн бэлдмэлийн цех

"Шинэ эхлэл түм" ХХК

33.

Пробиотик үйлдвэрлэх цех

Цагаан залаа ХХК

Хавсралт 3

Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон технологиуд:

Технологийн нэр

Хэрэгжүүлсэн байгууллага

1.

"Малын халдварт зарим өвчнийг оношлох, сэргийлэх бэлдмэлүүд үйлдвэрлэх "

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн

2.

"Махны хэвшлийн хонь бий болгох"

ХААИС-ийн МААЭШХ

3.

"Ноолуурын ямааны цөм сүрэг үржүүлэх"

ХААИС-ийн МААЭШХ

4.

"Тариалангийн үндсэн бүсүүдэд давжаа алим болон яст жимсний эх цэцэрлэг, суулгац үржүүлгийн талбай байгуулах"

ХААИС-ийн Дархан дахь Ургамал газар тариалагийн эрдэм шинжилгээний хүрээлэн

5.

"Тариалангийн төв, зүүн бүсэд буудайн элит болон шилмэл сортын үр үйлдвэрлэх"

6.

"Таримлыг хог ургамлаас хамгаалах, төмсний эрүүл үр үйлдвэрлэх"

7.

"Монгол орны эх газрын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд асфальт бетон хучилттай авто замын ашиглалтын хугацааг уртасгах"

ШУТИС

8.

"МУ-ын бүсүүд, түүний тулгуур төвүүдийн архитектур төлөвлөлтийн үндэс"

Барилга, архитектур нэгдэл

9.

"Фермерийн эрчимжсэн аж ахуйн шинэ хийцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төсөл, загварыг бүсийн ялгавартайгаар боловсруулах"

ХАА-н техникийн нэгдэл

10.

"Экскаваторын шанаганы элэгдэлд тэсвэртэй, өөрөө ирлэгддэг шүд цутгаж үйлдвэрлэх"

ШУТИС

11.

"Арьс ширний үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх"

Хөнгөн үйлдвэрийн "Армоно" нэгдэл

12.

"Ариутгал халдваргүйтлийн нанобэлдмэл үйлдвэрлэх"

ШУҮ-ийн "Монхимо" ХХК

13.

"Нанокальцийн бэлдмэл үйлдвэрлэх"

14.

"Иод, төмрөөр давхар баяжуулсан давс үйлдвэрлэх"

15.

"Энзим үйлдвэрлэх"

16.

"Ашигтай бичил биетэн, шавьж үржүүлэх"

ХААИС-ийн Ургамал хамгааллын хүрээлэн

17.

"Төмс, жимсний үр суулгац үржүүлэх"

18.

"Малын дайвар бүтээгдэхүүнээс төрөл бүрийн фермент, даавар бүтээгдэхүүн үйлдвэрлэх"

ХААИС-ийн Мал аж ахуйн хүрээлэн

19.

"Хүн амын дунд түгээмэл тархсан өвчний эсрэг нутгийн омогт суурилсан шинэ вакцин, биобэлдмэл үйлдвэрлэх"

Нийгмийн эрүүлмэндийн хүрээлэн

20.

"Биотүлш, биохий үйлдвэрлэх"

ХАА-н техникийн нэгдэл

www. stf.mn

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН 2012 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Хэвлэх PDF

2011 оны 9-р сарын 14, Лхагва гариг

Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 207 тоот өрөөнд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг баримтлан төслийг боловсруулна /Журам www.mecs.gov.mn, www.stf.mn цахим хуудсанд тавигдсан болно/. Шалгаруулалтад төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн тооцоо, үндэслэл бодит эсэх болон салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал, төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж зэргийг гол үзүүлэлт болгоно.

Харилцах утас: 267791

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

МОНГОЛ-СОЛОНГОСЫН 2011 ОНЫ ХАМТАРСАН ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Хэвлэх PDF

2011 оны 9-р сарын 23, Баасан гариг

Call for Proposals for

Korea-Mongolia SCIENTIFIC RESEARCH COOPERATION

Joint Research Projects for 2011

Within the framework of the Korean-Mongolian scientific and technological cooperation agreement, Korean-Mongolian research teams are hereby invited to submit joint research proposals in the following fields:

  • development of agricultural technology
  • development of medical technology.

Deadline for Application : October 21, 2011.

Basis for Implementation

l The Ministry of Education, Science and Technology of the Republic of Korea and the Ministry of Education, Culture and Science of Mongolia (hereinafter collectively referred to as the “Parties”) will implement a Korea-Mongolia Joint Research Program from 2011 based on the Protocol of the Korea-Mongolia Joint Committee for Educational, Scientific and Technological Cooperation (September 7, 2010)

Selection Process

l The Parties will announce a call for proposals on joint research projects during the same period.

l The researchers of both countries are to form a research team on a selected research field. To initiate a project, scientists from both countries shall form a joint research team and prepare one research proposal in English. The team shall be led by one Korean principal investigator and one Mongolian principal investigator.

l Korean principal investigator should submit a proposal to Korea while the Mongolian principal investigator should submit a proposal to Mongolia.

l The Parties will decide on the list of priorities for the submitted research projects through domestic evaluations and make the final selection based on discussions between the Parties.

Call for Proposal on Joint Research Project

Evaluation

&

Selection

Discussion between Parties

Announcement of Selected Projects

Allocation of the Joint Fund

l Two projects will be selected for the year 2011. The number of projects may increase in the future depending on the budget increase.

l The budget of the Joint Fund for each joint project will be approximately USD 36,000. The Mongolian and Korean researchers who are conducting a joint project will receive the same amount of funding, USD 18,000, respectively. Korea shall fund the entire budget for Korean researchers, USD 18,000 per project. In addition, Korea shall fund two thirds of the budget for Mongolian researchers, USD 12,000 per project, through MFST. Mongolia shall fund one third of the budget for Mongolian researchers, USD 6,000 per project. In summary, Korea will fund five sixths of the entire project budget, while MFST, one sixth.

Evaluation for selection

l The evaluation factors include the necessity of the cooperative research, the superiority of the research objective and contents, performance capacity of the cooperative research, potential applications and expected outcome of the research results, and the development of networks between research labs.

l A joint review meeting will held if necessary based on agreement between the Parties.

Duration

l In principle, project duration is 3 years with annual assessments to decide on the continuation of a project.

l A party may ask to discontinue funding for the following year under justifiable reasons such as unsatisfactory research results or misuse of the research fund.

Reports and Evaluation Results

l Principal investigator of each Party must submit a mid-term report prior to the end of the annual project execution period in one month and final reports in two months after the end of the whole project. Research findings for completed projects may be presented at the annual conference by the Parties.

l Reports on cooperative projects will be evaluated by experts in the relevant fields and serve as each Party’s reference in future decision making and the use of the Joint Fund.

Designation of Implementing Agency

l The Parties are to designate the National Research Foundation of Korea (NRF) for Korea and the Mongolian Foundation for Science & Technology (MFST) for Mongolia as the implementing agencies for the joint research programs.

Implementation Schedule

l The implementation schedule for 2011 is to be as follows. Changes may be made based on discussions between the Parties.

▪ Sep. 22: Announce a call for proposal on Joint Research projects

▪ Oct. 21: Close the call

▪ Oct. 28: Exchange the application list

▪ Nov. 18: Exchange the evaluation results

▪ Nov. 22: Conclude Korea-Mongolia discussions on the selection of projects

▪ Dec. 1: Launch the selected projects

Joint Administration

l Joint administrative measures including the examination of the implementation status and the joint evaluation on the results will be discussed in due time.

CONTACT INFORMATION

Additional information can be obtained from the following:

Mongolia:

Baljirsuren Gantsetseg

Head of Information technology, Cooperation and Monitoring Division

Mongolian Foundation for Science and Technology

Tel: 976-11-315741
E-Mail:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Address:
NITP # 301
Baga toiruu 49
Ulaanbaatar 210646
Mongolia.

www. stf.mn-ээс

 

Хуудас 16-с 8