Friday, Sep 19th

Last update12:30:33 PM GMT

  •  

Эрх, үүргүүд

Хэвлэх PDF

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи нь дор дурдсан үүрэгтэй. Үүнд:

  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн бодлогын тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, салбарын эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, инновацийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, хяналт, хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах;
  • Монгол орны хөдөөгийн хөгжлийн хэтийн төлөв, салбарын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлд хөдөө аж ахуйн дээд боловсролын сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа-шинжилгээний ажлыг төвлөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай дотоод, гадаадын судалгааны төсөл, хөтөлбөр, онолын болон хавсарга судалгааны ажлын эрэлт хэрэгцээ, чиглэлийг төрийн холбогдох байгууллагуудтай хамтран тогтоох, шинжлэх ухаан технологийн мэдээллийн сан бүрдүүлж, төсөл, тендерийн шалгаруулалтад оролцох ажлыг зохицуулах, гүйцэтгэлийн чанарт хяналт тавих, үнэлгээ өгөх, үр дүнг баталгаажуулах, захиалагчид хүлээлгэн өгөхөд дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Салбарын хэмжээнд гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын онол арга зүйн төвшин, үр өгөөжийг дээшлүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд шилжүүлэх, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл-бизнесийн ажлын уялдааг хангах;
  • Салбарын эрдэм шинжилгээний ажилтныг бэлтгэх, давтан сургах болон материал, техникийн хангамжийг сайжруулах, туршилт-судалгаа-үйлдвэрлэл-бизнесийн үйл ажиллагааг дэмжих замаар эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудыг шагнал, урамшилд тодорхойлох, тэдний ажиллах таатай орчныг бүрдүүлэх, эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх;
  • Гадаад орон, олон улсын байгууллагатай шинжлэх ухаан, технологийн талаар хамтарсан төсөл гүйцэтгэх, эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум зохиох, харилцан мэдээлэл, бүтээл, туршлага солилцох, эрдэмтдийг сургахад дэмжлэг үзүүлэх;
  • Салбарын судалгаа, шинжилгээний ажлын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Салбарын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ Монгол Улсын Шинжлэх ухааны Академид жил бүр тайлагнаж байх;
  • “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” сэтгүүлийг тогтмол гаргаж, эрдэмтдийн судалгаа, шинжилгээний бүтээл, туурвилыг нийтийн хүртээл болгох.

 

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи дор дурдсан эрхтэй. Үүнд:

  • Мал зүй, үржүүлэг, удам зүй, мал эмнэл зүй, ургамал, газар тариалан, биологийн нөөц, хөдөө аж ахуйн биотехнологи, бэлчээр, тэжээл судлал, хөдөө аж ахуйн инженер технологи, хөдөө аж ахуйн эдийн засаг, экологи, ой, газар, ус, байгаль хамгааллын чиглэлийн шинжлэх ухааны салбаруудын хүрээнд үйл ажиллагаа явуулах;
  • Салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн болон хөдөөгийн хөгжил, байгаль орчны хэтийн бодлого, чиглэлийг эрдэмтэд, судлаачдын мэдлэг, оюуны нөөц чадавхид тулгуурлан боловсруулж, төр, засгийн бодлого, шийдвэрт тусгуулах;
  • Монгол Улсад хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, инноваци нэвтрүүлэх, технологи дамжуулах зэрэг асуудлаар төрийн холбогдох байгууллагуудтай шууд харилцаж ажиллах;
  • Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, дээд боловсролын сургалтын байгууллагын шинжлэх ухаан технологи, эрдэм шинжилгээ, зохион бүтээх үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулах;
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагыг бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Дотоод, гадаадын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөр, инноваци, хөгжлийн судалгааны ажлын төслийн шалгаруулалт хийх, зохицуулан уялдуулах, дүгнэлт гаргах, санхүүжүүлэгч байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлж байх;
  • Салбарын эрдэмтдээс Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнд нэр дэвшүүлэх;
  • Докторантурын хороодын үйл ажиллагаатай холбогдсон зарим асуудлаар эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллах;
  • Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн шинжлэх ухааны томоохон бүтээл, туурвилд хянан магадлагаа хийх, алдаршуулах, шагнаж урамшуулах, төрийн шагналд дэвшүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны ажлаар мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын сургалтанд хамрагдах эрдэм шинжилгээний ажилтан нарыг сонгон шалгаруулах ажлыг уялдуулан зохицуулах;
  • Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал нарын тайлан, хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж дүгнэх, тэднийг ажилд томилох, ажлаас чөлөөлөхөд санал өгөх;
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны үйл ажиллагааг дотоод, гадаадад төлөөлж, гадаадын болон олон улсын холбогдох мэргэжлийн академи, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоодтой бие даан харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Академи нэрэмжит шагналтай байх бөгөөд уг шагналыг тусгай журмаар зохицуулан олгох;
  • Салбарын эрдэмтэд, судлаачдыг дотоод, гадаадын эрдмийн болон мэргэжлийн байгууллагын гишүүн, удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх.
  • Академи нь дүрэмдээ заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулах эрхтэй.